top of page
Aimgiin tov Pande Choinhorlin.jpg
SERVICES

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

4ad9c3ba-b0a2-4dd6-ad1c-87d20cc15a56.jpg

Үйлдвэрлэл

Албан байгууллага, орон сууц, хувийн хаус, зуслангийн байшинд хуванцар болон металь цонх, хаалга, хаалтыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн, угсарч суурьлуулах ажлыг бид 2006 оноос хойш тасралтгүй 20 дахь жилдээ хийж гүйцэтгэж байна. 

Манай компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ 1 жилээс 3 жил хүртэл баталгаат засварын хугацаа олгох бөгөөд үйлдвэрлэгчийн алдаатай бүтээгдэхүүн гарвал 100 хувь өөрсдийн зардлаар засварлаж өгөх болно. 

Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, итгэлтэй харилцагч байх нь манай хамт олны харилцагч бүрийнхээ өмнө хүлээх үүрэг байх болно.

Dotuur bair, Jinst. G_edited.jpg

Барилга

Барилга угсралт, үйлдвэрлэлийн салбарт бид 2017 оноос хойш 9 дэх жилдээ ажиллаж байна. Манай хамт олон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон хувийн хэвшлийн захиалгаар хөдөө орон нутаг болон нийслэлд барилга угсралт, дэд бүтэц, гадна зам талбайн тохижилтын ажлуудыг чанартай материалаар барилгын норм дүрэм, стандартыг чанд баримтлан, чанарыг эрхэмлэн хийж гүйцэтгэж байна.

Бид богино хугацааны ашиг орлогыг биш урт хугацааны хамтын ажиллагааг эрхэмлэн тогтвортой үр дүнтэй ажиллах зорилт тавин ажилладаг. 

nvvrsnii mashin (1)_edited.jpg

Тээвэр

Монгол улс байгалийн баялаг арвинтай, уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа орон бөгөөд улсын төсвийн орлогод уул уурхайн салбараас орох орлого жил бүр өсөн нэмэгдэж байна.
Уул уурхайн салбарт өөрсдийн хувь нэмрийг оруулах, тус салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн бизнесийн хүрээгээ өргөтгөх зорилгоор нүүрс тээврийн чиглэлээр хүнд даацын автомашинаар тээвэр хийх зорилгоор ажиллаж байна.
Бид 2018 онд Бүгд найрамдах хятад ард улсад үйлдвэрлэсэн Beiben Truck маркийн хүнд даацын 14 автомашин худалдан авч нүүрс тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн.

МЭНДЧИЛГЭЭ

Жамьян пайтан ХХК нь анх 2006 онд үүсгэн байгуулагдаж, хуванцар вакум цонх үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлээ өргөтгөж, хуванцар болон метал цонх, хаалга, хаалтыг хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлэн үйлдвэрлэж, барилгын засвар, угсралт, хүнд даацын автомашины тээврийн чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа өргөжүүлэн ажиллаж байна. Бид хамтран ажиллагсдынхаа итгэлийг хүлээж, өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд ажиллагсдаа тогтвор суурьшилтай ажиллуулж, сургаж мэргэшүүлэх, дэвшүүлэн ажиллуулах бодлого барьж, өөрсдийн боломжид нийцүүлэн харилцагчдынхаа хэрэгцээг чанартай үйлчилгээ, найдвартай хамтын ажиллагаагаар хангах зорилт тавин ажилладаг. Монгол улсынхаа хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулахын зэрэгцээ, ажиллагсадынхаа эрүүл мэнд, боловсролын асуудалд цаг ямагт анхаарч, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж, Монгол улсынхаа хууль, тогтоомжийг дээдлэн, бизнесийн шударга зарчмыг баримтлан урт хугацааны хамтрагч, найдвартай түнш байхыг эрхэмлэдэг билээ.Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагууд, хувь хүмүүс, ажиллагсад бол бидний амжилтын үндэс, цаашдын ирээдүйн ололт дэвшлийн гарцууд, хөгжлийн хөтөчүүд байх болно.Та бүхнийг дэмжиж, шударгаар хамтран ажиллах, хууль тогтоомжийг чанд сахин, гэрээний үүргээ цаг ямагт хэрэгжүүлэх нь манай хамт олны үүрэг, хариуцлага байна гэдгийг батлан илэрхийлье.Хамтын ажиллагаа бүхэн харилцан үр ашигтай байхыг эрхэмлэх болно.

 

ЖАМЬЯН ПАЙТАН ХХК-ИЙН

ЗАХИРАЛ С.ГАНБААТАР

2006

100+

50+

5+

Үүсгэн байгуулагдсан он

Гүйцэтгэсэн ажлын тоо

Улсын төсвийн санхүүжилттэй төслүүд

Салбарын шагнал

Хамтран ажилладаг байгуулагууд

Screenshot 2025-04-13 230021_edited.jpg

БОЛОВСРОЛЫН ЯАМ

Screenshot 2025-04-13 230021_edited.jpg

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Screenshot 2025-04-13 230021_edited.jpg

САНГИЙН ЯАМ

image.png
БАЯНХОНГОР АЙМГИЙН З.Д.Т.Г-ЫН ЛОГО.png

ЭКО КОНСТРАКШН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Бидний гүйцэтгэсэн төслүүд

CONTACT

ХОЛБОО БАРИХ

Лавлах

Дэлгэрэнгүй мэдээллэл авахыг хүсвэл jamiyanpaitan@gmail.com хаягаар холбогдоно уу.

Төв Оффис

Хаяг: 507- 508 Бриж Плаза, Улаанбаатар, Монгол
Email: jamiyanpaitan1123@gmail.com
Утас: 88332342
Viber: 88332342

Ажлын Байр

Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл онлайн анкетаа

jamiyanpaitan1123@gmail.com. хаягт хандан илгээнэ үү.

© 2025 by Jamyan Paitan LLC. All rights reserved.

  • Facebook
  • Linkedin
bottom of page